ЦЕГ: Б.Чойжилсүрэн рүү автомашины цонхоор буу гаргасан 57 настай этгээдийг шалгаж байна

431

ЦЕГ: Б.Чойжилсүрэн рүү автомашины цонхоор буу гаргасан 57 настай этгээдийг шалгаж байна

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг үл таних этгээд буудахыг завдсан гэх мэдээлэл гарсан.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад “Увс аймгийн Түргэн сумын Дэглий цагаан нисэх буудлын гадаа зогсоол дээр галт зэвсэг гаргаж ирсэн” гэсэн дуудлага мэдээллийг долоодугаар сарын 26-ны өдрийн 17:33-д ирүүлжээ.

Үүний дагуу шалгахад 57 настай, эрэгтэй Д автомашины цонхоор галт зэвсэг гаргасныг шалгаж байна. Галт зэвсэг иргэний эзэмшилд бүртгэлтэй, буудлага үйлдээгүй, ямар зорилгоор буу гаргасныг шалгалтын явцад тогтооно хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>