"Squid Game" киноны найруулагч илүү их ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ кино бүтээнэ гэв

456

 

"Squid Game" киноны найруулагч илүү их ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ кино бүтээнэ гэв

 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн "Squid Game" кино дэлхий даяар шуугиан тарьсан билээ. "Netflix"-ийн түүхэн дэх хамгийн өндөр хандалтыг авч чадсан тус киног найруулсан Хван Дун Хюк дараагийн уран бүтээлийнхээ тухай дурджээ. 

Тэрээр хэлэхдээ "Дараагийн кино Италийн зохиолч Умберто Экогийн "Хөгшчүүлийг хөнөөх клуб" зохиолоос сэдэвлэсэн бүтээл байх болно гэв. Тус кинон дээр өмнөхөөсөө илүү хүчирхийлэл гарах тухай гэнэ. 

Найруулагч Хван "Би хэдийнэ 25 хуудсыг бичээд дуусгачихсан. Энэ кинон дээр Squid Game-с илүү хүчирхийлэл гарах болно. Кино гарсны дараа би ч хөгшчүүлээс нуугдах шаардлагатай болох байх" хэмээн хошигножээ. 

"Squid Game" киноны хоёрдугаар бүлэг 2024 оны сүүлээр цацагдах аж. Энэ тухай Хван "Би илүү сайн бүтээл хийхийн тулд хичээж байгаа. Үүнийг л хэлэхээр байна. Санаануудаа цуглуулсаар л байна" хэмээн ярьжээ. 

 

 
 
https://news.zindaa.mn/44o5

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>