“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

26

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй бүс нутгийн нэг юм. Өвөр Монгол олон жилийн турш элстэй тэмцэх олон төрлийн үр дүнтэй шийдлийг судалж, салхи, элсний эсрэг тэмцэлдээ элсийн засаж ногооруулсаар байгаа билээ.

 

Эко фотоволтайк элсийг засах цоо шинэ загвар

Хятадын долоон том элсэн цөлийн нэг болох Хөвчийн элсэн цөлд ургамал сийрэг, ойр ойрхон элсэн шуургат дэгдэж, экологийн орчин тааруу байсан. Өнөөдөр энэ нутаг харин цөлжилттэй тэмцэх дэлхийн жишиг бүс болсон байна.

Хөвчийн элсэн цөлд экологийн фотоволтайк байрлуулж элсийг засах загвар нь "хавтан дээр цахилгаан үйлдвэрлэх, хавтангийн доор мод тарих, хавтангийн хооронд мал өсгөх"-ийг өргөнөөр  хэрэгжүүлж байна. Фотоволтайк хавтангийн том талбайнууд цөлд үргэлжилж, нарны энергийг цахилгаан болгон хувиргадаг. Хавтангийн доор бургас, харгана, чихэр өвс зэрэг ганд тэсвэртэй ургамал тарьсан. Эдгээр ургамлууд элсийг тогтворжуулаад зогсохгүй эдийн засгийн үр өгөөжтэй. Тахиа, хонь зэрэг малыг хавтангийн хооронд бэлчээн өсгөж, байгальд ээлтэй экологийн загварыг бүрдүүлжээ.

 

Өнөөдөр Хөвчийн элсэн цөлийн экологийн орчин эрс сайжирч, ургамлын бүрхэвч мэдэгдэхүйц нэмэгдэж, биологийн төрөл зүйл аажмаар сэргэж байна. Энэ нь мөн орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулж, цөлийн бүсийн оршин суугчдыг ядуурлаас ангижруулж, хөгжил цэцэглэлтэд хүргэсэн юм.

 

"Дэнкоу" загвар

Өвөр Монголын Дэнкоу шяний нь Хатан голын Хятад хэлний  “几”  үсгийн хэлбэртэй булан тохойдгазар оршдог. Энэ нь Улаан Бухын эсэн цөлийг хамардаг бөгөөд ойролцоогоор 1.269 сая га байж, бүх шяний нийт нутаг дэвсгэрийн 77 хувийг эзэлдэг. Үе үеийн тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөрөөр элсийг засаж ногооруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх "Дэнкоугийн загвар"-ыг шинэ эринд зориулан боловсруулжээ.

 

Дэнкоугийн загвар нь ой мод, газар шороо, усны нөөцийн олон чадамжыг ашиглан "нэг бүс, нэг сүлжээ, гурван бүс" гэх арга хэмжээ хэрэгжүүлэн элсийг ногооруулж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цогц үр дүнтэй загвар болж байна.

 

Гурван том цөлийг ногтолсон ойжуулалт

2025 оны 7-р сарын 6-нд Алшаа аймгын Бадайн Жаран элсэн цөлийн өмнөд захад зүлэгжүүлэлтийн сүүлчийн сүлжээг барьж дуусгаснаар 1856 км урт хамгаалалтын ой нь Бадайн Жаран, Улаан бух, Тэнгэр элс гэх гурван том элсэн цөлийг бүрэн ногтолж билээ. Үүнтэй зэрэгцэн орон нутгийнхан элсний аж ахуй хөгжүүлж, аж үйлдвэрийн иж бүрэн гинжин хэлхээ үүсгэж, тариаланчид, малчдын орлого нэмэгдсээр байна.

 

"Өвс-Фотоволтайкийн харилцан нөхөх” загвар

Дархан Муумянганы холбоот хошууны өргөн уудам тал нутагт ногоон хөгжлийн хувьсгал чимээгүйхэн өрнөж байна. Хятадын анхны туршилтын төсөл нь цөлийн бэлчээрт "өвс-фотоволтайкийг харилцан нөхөх" өвөрмөц хөгжлийн загвараараа энэ бүс нутагт шинэ эрч хүч, итгэл найдвар авчирч байна.

 

"Өвс-фотоволтайкийн харилцан нөхөх загвар"  нь "хавтан дээр цахилгаан үйлдвэрлэх, хавтангийн дор нөхөн сэргээлт хийх" гэсэн утгатай бөгөөд экологийн нөхөн сэргээлт, фотоволтайкийн эрчим хүч үйлдвэрлэх, орчин үеийн бэлчээрийн барилга байгууламжийг нэгтгэсэн хөгжлийн цогц загвар юм. Энэхүү шинэлэг загвар нь фотоволтайк эрчим хүчний үйлдвэрлэлийг бэлчээрийн экологийн нөхөн сэргээлттэй органикаар  хослуулж, эдийн засаг, экологийн гүн гүнзгий үр өгөөжтэй ялалтын замыг нээсэн байна.

Цөлжилттэй тэмцэх эдгээр санаачилгууд нь Өвөрмонголд хүн байгаль хоёр эв найртай зэрэгцэн оршиж буй бодит жишээ болж буй юм. Тэд зөвхөн орон нутгийн экологийн орчныг сайжруулаад зогсохгүй дэлхийн цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт үнэтэй туршлага хангажээ.  

 

 

 

Зохиогч: (Сэтгүүлч: Жан Лу)
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: ӨМӨС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>