Дэлхийн цаг уурын байдлыг дураар өөрчилж болох уу?

1347

Дэлхийн цаг уурын байдлыг дураар өөрчилж болох уу? Тайлер Дёрдены Английн "The Daily Mail” сайтад бичсэн нийтлэлээс Polismi.com сайтад тавьсанаас хэсэгчлэн орчуулж толилуулж байна.

Америкчууд Оросыг буруутгах бас нэгэн зүйлийг нэмж олжээ. Тэр нь цаг уур. АНУ-ын ТЕГ-аас дайсагнагч улс орнууд дэлхийн цаг уурыг өөрийн зорилгод ашиглаж байна гэж хардсан тухай "The Daily Mail” мэдээлэв.

 

"Гео-инженерийн технологи” гэдэгт онгоцноос химийн бодис цацаж, хиймэл үүл үүсгэн бороо оруулахаас эхлээд толиор сансар луу буудаж, нарны туяаг ойлгон, цаг агаарыг хүйтрүүлэх хүртэл олон арга багтдаг байна. "The Daily Mail”-ийн мэдээллээс үзэхэд, Нью-Жерси мужийн Рутгерсийн Их Сургуулийн профессор Алан Робок руу нууцлаг газраас утасдаж, гадаадын улс орнууд ган гачиг, үер усны аюулыг зохиомлоор бий болгож чадах уу хэмээн асуусан гэнэ… Тэрбээр "ТЕГ-тай хамтран ажилладаг зөвлөхүүдээс над руу утасдаж, хэрвээ хэн нэгэн дэлхийн цаг уурыг хянаж байгаа бол бидэнд мэдэх боломж байгаа юу гэж асуусан юм. Мэдээж тэд бас хэрвээ бид хянаж байвал өөр улс орнууд үүнийг мэдэж чадах уу гэж асуусан” хэмээн ярьжээ.

 

Алан Робок бол цаг уурыг өөрчлөхийн тулд цаг агаарыг удирдах арга замуудыг идэвхитэй хайж буй эрдэмтдийн нэг юм. Тэрбээр цаг уурыг өөрчлөх гэсэн оролдлого болгон ямар нэгэн байдлаар илэрч байсан тухай ТЕГ-ын ажилтнуудад хэлжээ. Гэвч Сан-Хосед жил бүр зохион байгуулагддаг Америкийн Шинжлэх ухааны тэргүүлэгч ололтуудын Холбооны чуулган дээр цаг уурын асуудлыг цэрэг дайны зорилгоор ашиглаж байсан тухай яригдсаныг тэр онцолсон байна. Тухайлбал, Вьетнамын дайны үед америкийн эрдэмтэд жижигдисперст бодисыг үүлэнд цацах замаар бороог ихэсгэх оролдлогуудыг хийж байсан байна. ТЕГ ч гэсэн чихрийн нишингийнх нь ургацыг устгах бороо хурыг их хэмжээгээр оруулах зорилгоор Кубад ч дээрхи аргыг хэрэглэсэн байдаг.

 

Мэдээж гэнэт ийм зүйл асууж утасдахад ямар санагдсан бэ гэж асуухад профессор айсан гэдгээ хэлсэн байна. "Би ТЕГ юу хийж байсныг мэдэж авсан, тэр дундаа дүрэм журмын эсрэг ямар их зүйл үйлдсэнийг нь мэдсэн, энэ бол татвар төлөгч миний мөнгийг зориулж зарцуулахаар зүйл биш байсан. Миний бодлоор бол энэ чиглэлийн судалгааг олон улсад, дэлхий нийтэд ил болгох хэрэгтэй. Тэгсэн цагт үүнийг дайсагнасан зорилгод ашиглах асуудал тавигдахгүй байх” гэсэн байна.

 

Энэ дуулиан дээр ТЕГ нь гео-инженерийн судалгааны тайлангуудыг санхүүжүүлэхэд тусалж байгаа асуудал ч нэмэгдсэн. Саяхан АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны Академи тайлангаа гаргахдаа "манай ивээн тэтгэгчдийн жагсаалтад НАСА-тай зэрэгцэн АНУ-ын тагнуулын байгууллага ч багтаж байгаа” хэмээн дурджээ.

 

Цаг уурыг ихээхэн оролдсоноос үүдэх сөрөг нөхцөл байдал нь гүнзгийрч, бүхий л хүчин чадал, нөөцөө дайчилсан жинхэнэ дайнд хүргэж болзошгүйг Алан Робок сануулжээ.

 

Тэрбээр "Хэрвээ аль нэг орон нь цаг уурыг хянахыг хүсвэл, харин нөгөөх нь үүнийг хүсэхгүй бол, эсвэл тэд онгоцнуудаа сөнөөхийг хүсвэл… Хэрвээ ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй бол энэ бүхэн нь аймшигт уршгийг дагуулж болох юм” гэсэн байна.


Бэлтгэсэн Т.АНАНДА /ЗУУНЫ МЭДЭЭ/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>