"Шипи" өгсөн эцэг эхчүүдийг баривчилжээ

1409

ШИНЭ-ДЕЛИ. /АР/. Их, дээд сургуульд элсэх эсэхийг шийдэх шалгалтыг сурагчдаас авч байхад эцэг эхчүүд цонхоор "шипи” өгсөн гэсэн мэдээлэл гарсны дараа Энэтхэгийн Бихар мужийн цагдаа нар 300 орчим хүнийг баривчилжээ.

Сурагчдын эцэг эх болон найзууд сургуулийн хана руу авиран шалгалтын асуултуудын хариултыг цонхоор хэлж өгч байгааг харуулсан зургуудыг тус улсын хэвлэлүүд нийтэд дэлгэлсэн билээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд олон эцэг эх байгаа аж. 750 сурагчийг сургуулиас хөөсөн байна. Энэтэхэгт Шалгалтад унасан сурагчид их, дээд сургуульд сурах боломжгүй. Цаашлаад ажилд орох боломжгүй байдаг аж.

Г.Доржханд montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>