Талийгаач эмэгтэйн цогцос хоногийн 90 мянган төгрөгөөр Эрээн хотын хувийн моорогт хадгалагдаж байна
Улмаар Эрээн хотын Дүнчин дүүргийн нутаг "Ан Тай” зочид буудлаас урагш байрлах ердийн галлагаатай байр хөлслөн амьдарч байсан байна. Тус газар нь Эрээний "Улаан дэнлүүний гудамж” гэдгээрээ алдартай биеэ үнэлэгчдийн гудамжинд байдаг аж. Тус газрын байрууд маш хямд. Буудалд нэг хоног байрлах мөнгөөр сар хөлсөлж болохоор хямд үнэтэй учраас амиа алдсан эмэгтэй тухайн газрыг сонгон амьдарчээ.
Тэрээр Эрээн хотод орж ирсэнээсээ хойш орифлеймийн бараа зарж мөнгө олдог байсан гэдгийг эх сурвалжууд өгүүлж байна. Тэрээр энэ сарын 12-нд БНХАУ-д очсон бөгөөд 17-нд амиа алджээ.
Одоо ар гэрийнхэн болон эгч дүүс нь Замын-Үүд суманд амьдарч байгаа бөгөөд талийгаачийн шарилыг авах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргажээ. Гэвч цогцост дахин задлан шинжилгээ хийж байгаа учраас өнөөдрийг хүртэл шарилыг нь өгөөгүй байна.
Энэ талаар талийгаачийн ар гэрийнхэн хэлэхдээ "Бидэнд маш харамсалтай бас их гомдолтой байна. Хэргийг Эрээн хотын цагдаагийн байгууллага үнэн зөв шалгаж, гэмт хэрэгтнийг олж тогтооно гэдэгт итгэж байна. Хүний нутагт зэрлэгээр хөнөөгдсөн гэдгийг сонсоод бидэнд үнэхээр харамсалтай байна. Ядаж задлан шинжилгээнд оруулна гээд цогцсыг нь авч чадаагүй байна. Эрээн хотын эмнэлэгт морго гэж байдаггүй. Хувийн морго хадгалдаг газрууд байдаг юм байна. Тэнд л хадгалж байгаа бололтой. Ядаж цогцсыг нь хурдан авч хөдөөлүүлмээр байх юм” гэжээ.
Одоогоор талийгаачийн цогцсыг Эрээн хотын цогцос хадгалдаг газарт хадгалж байна. Энэ нь хоногийн 300 юань байдаг бөгөөд монгол мөнгөөр хоногийн 90-ээд мянган төгрөг болж байгаа аж. Уг мөнгийг ар гэрийнхэн нь төлж, цогцсыг нь хүлээн авдаг гэнэ. Талийгаачийн ар гэрийнхний хувьд өнөөдрийн байдлаар 600-гаад мянган төгрөг төлж, цогцсыг нь авахаар болоод байгаа аж. Тиймээс нэн даруй хоног алдалгүй цогцсыг нь хүлээн авч хөдөөлүүлэх хүсэлтээ байгаагаа тус хотын цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Эрээн хотод суугаа Консулын газраас ГХЯ-нд албан бичиг хүргүүлжээ