27 настай эмэгтэйн цогцос ачсан машиныг илрүүлээ

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийсэн ба Баянзүрх дүүргийн 18-р хороонд оршин суух 27 настай б гэгч эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан болохыг тогтоогоод байгаа аж. Тиймээс хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгт сэжигтнээр тооцон төв аймгийн Угтаал сумын харьяат 27 настай эрэгтэй Г гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.