"Мон-Адонис” эмийн үйлдвэрийн тарианы хөвөнг хуурамчаар үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгааг эмийн сан, эм хангамжийн байгууллагаас сэрэмжлүүлжээ. Тэрхүү хуурамч тарианы хөвөн нь үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар, тоо, ширхэг зэрэг мэдээлэл агуулаагүйг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна.