ӨНӨӨДӨР “ВЕНИЙН ҮДЭШ” ЦЭНГҮҮН 17 ЦАГААС ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ЭХЭЛНЭ

"Венийн үдэш" цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна "Уран хас”, "Дурлалын вальс”, "Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэх болно. Монголын урлагийн шилдэгүүд нэг дор цугларах энэхүү "Венийн үдэш" цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар оролцож байна. Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.
Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.