Je Lo Монголд ирэхээрээ айлгана, Ж.Хишигдалай хөхөө гаргаж айлгана
"Чиний нүдээр” гэх түүний шинэ дууны клипийг сонсогч фэнүүд нь нэлээн шүүмжилж байгаа аж. Тухайлбал, хөхөө гаргалаа, бөгсөө савлаа, дууны үг нь овоолсон хог гээд муулж гарсан бололтой юм. Гэхдээ муу клип хэмээн олон хүн шүүмжлэн ярьж байгаа нь түүнд таалагдаж байгаа гэнэ лээ. Учир нь түүний бүтээлүүдийг өмнө нь хүмүүс сайн, муу гэж яриад байдаггүй байсан аж.
Энэ талаар дуучин өөрийн фэйсбүүк хуудсандаа "Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна.
Хүмүүс намайг хөхөө гаргалаа, бөгсөө савлаа гээд л байхын. Гэтэл тэдний сонсдог Холливудын одод нь хар тамхи дуулж, хөхөө гаргаж, байхад юу ч болоогүй мэт тоохгүй байдаг. Гэтэл мануусыг ад үзээд байхын битгий л дээ. Миний шинэ уран бүтээлд хар тамхи магтаагүй, архи ууж байгаагаа харуулаагүй. Зүгээр л өөрөөр хийж үзсэн юм. Зөвөөр ойлгоод сонсоод үзээрэй. Зүгээр л хайр дуулсан. Би амьдрах гээд л хөдөлмөрлөөд л явж байгаа шүү дээ. Өөр яагаач үгүй” гэжээ.