Төв аймгийн замд осол гарч нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 391 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлажээ. Тухайлбал: БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, ТЗУГын хойд замд Т.Ист маркийн аво машины жолооч Б. нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчиг 03 наста эмэгэй Т нарын хоёр хүүхэд гэмтсэн байна. Мөн Төв аймгийн Бор нуур сумын Өгөөмөр 1-р багийн нутаг УБ-Дархан чиглэлийн 105-106 км-т Х.Аванте маркийн Б жолоочтой авто машин нь Т.Ист маркийн авто машинтай мөргөлдөж 28 настай эрэгтэй О нас барж долоон хүн гэмтжээ.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Өдөрт дунджаар 3-5 хүүхэд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах явдал гарсаар байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн хувьд эцэг эхтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах явдал нь хүүхдийг осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй. Урин дулаан амралт зугаалгын цаг эхлэж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул хүүхдийг аливаа эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, томчууд бидний үүрэг оролцоо, хараа хяналт чухал бөгөөд хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсний тохируулагчийг заавал хэрэглэж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.