Г.Сэрээнэндоржид АТГ-аас хэрэг үүсгэжээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өчигдөр /VI.15/ орой Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг цагдан хорьсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр өмнө нь УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
АТГ-ын зүгээс түүнийг УБТЗ-ын даргын үүргийн гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн гэх мэдээллийг өгч байна.
Харин УБТЗ-ын эх сурвалж "АТГ-аас ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ цагдан хорьсон талаар одоохондоо бидэнд мэдээлэл алга. Ерөнхий инженерийн гүйцэтгэх ажил голдуу гадуур явагддаг болохоор өнөөдөр ажилдаа ирсэн, үгүйг сайн мэдэхгүй байна" гэлээ.