Төв аймагт онц ноцтой хэрэг гарлаа
Гэмт этгээд хэргийн газраас зугтааж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ. Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна.