”Ухаалаг автобус” төсөл энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ

880

        Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 

Уг төслийг Нийслэлийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын "Хамтарсан компани байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан Монгол Солонгосын хамтарсан "Улаанбаатар Смарт Карт” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар том оврын автобусуудад тоног төхөөрөмж суурилуулах ажил үргэлжилж байна. Харин туршилтын хугацаа энэ сарын 24-нд дуусч албан ёсоор уг төсөл хэрэгжиж эхлэх аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>