“Мандал” амралтын газар усанд автжээ

1064

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст өчигдөр 14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр багийн "Мандал” амралтын газар усанд автсан гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бэлтгэл ээлжийн таван албан хаагч очиж, "Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн гурван ширхэг гэр үерийн усанд автсан байсныг  аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.

 

Усархаг борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдсэний улмаас ойр орчим нь ийн усанд автжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>