NASA Дэлхийн ихэр гариг дээр амьдрал бий юу?

1808

НАСА дахин нэг гайхалтай нээлт хийснээ дэлхий дахинд зарлаж байна. Өнөөдрөөс яг арав хоногийн өмнө НАСА-гийн судалгааны хөлөг есөн жил сансар огторгуйгаар аялсаны эцэст Дэлхий вангийн дэргэд очиж одон орон судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн тухай зарлаж хүн төрөлхтөний чихийг дэлдийлгэж байсан юм.

Тэгвэл НАСА-гийн дараагийн нээлт бол дэлхийтэй маш төстэй гариг олсон явдал юм. Бид "Earth 2.0" буюу дэлхийн дараагийн хувилбарыг оллоо хэмээн НАСА-гийн эрдэмтэд зарлаж байна.

Энэ гариг нь дэлхийгээс 1400 гэрлийн жилийн зайд орших Cygnus оддын хүрээний Kepler-452b нэртэй гариг юм.

Хүн төрөлхтөн амьдрахад тохирсон нэн таатай уур амьсгалтай гариг хайж олох зорилго бүхий "Kepler ба K2" нэртэй төслийг НАСА зургаан жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ.

Дэлхийтэй ижил нөхцөлд оршин тогтнож буй гаригуудад л амьдрал үүсдэг ч одоогоор нарны аймагт амьдрал үүсэх боломжтой гаригийг олоогүй байна. Эрдэмтэд нарны аймгаас гадна амьдрал үүссэн байх магадлалтай гаригийг хайж эхлээд байгаа. Ийм өөр нарны аймгийн гаригийг эрдэмтэд "exoplanet” гэдэг. Анхны "exoplanet”-ийг 1995 оны дөрөвдүгээр сард нээжээ. 2009 оноос хойш 1000 орчим ийм гаригийг нээгээд байгаа ч дэлхийтэй ижилхэн гаригийг олоогүй юм. 

Энэхүү гариг нь дэлхийгээс 60 дахин том гэдгийг тогтоосон. Мөн хадархаг гадаргуутай, хийн атмосфертай гэнэ.   Дэлхийгээс 1.400 гэрлийн жилийн зайд оршдог. Нарыг 365 хоногт нэг удаа тойрдог, дэлхийтэй тун адилхан  хэмээн "NASA”-ийн тэргүүн, эрдэмтэн Чарльз Болдэн мэдэгджээ. 

 

Дэлхий 2.0-ын тухай мэдэгдэж байгаа зүйлс:

  • Манай дэлхийгээс 60 хувь том хэмжээтэй
  • Хадархаг гадаргуутай, хийн атмосфертэй
  • Дэлхийгээс 1,400 гэрлийн жилийн зайд байгаа
  • Өөрийн нарыг 385 хоногт нэг тойрдог нь манай дэлхийтэй тун ойролцоо
  • Уг гариг болон түүний нар нь 6 тэрбум жилийн настай буюу манай нарнаас даруй 1.5 тэрбум жилээр ах

Манай дэлхийтэй ижил нөхцөлд манай дэлхийгээс урт насалсан нь амьдрал байх боломжтойг харуулж байгаа гэнэ.

Зайн хувьд ч экзопланетууд дотроо манай дэлхийд хамгийн ойр нь юм.

Өчигдөр NASA Kepler 452b-тэй цуг өөр 11 дэлхийтэй ойролцоо хэмжээтэй экзопланетуудыг зарлажээ.

Гэвч Kepler 452b-гийн тойрон эргэдэг G star нь манай нартай ойролцоо төрөлд багтаж байгаагаараа онцлог юм.

Яг одоо Дэлхий 2.0 нь манай дэлхийгээс 10 хувь илүү эрчим хүчийг нарнаасаа авч байгаа. Харин манай дэлхий 1.5 тэрбум жилийн дараа нарнаас мөн 10 хувь илүү эрчим хүч авдаг болно. Тиймээс Kepler 452b бол манай дэлхийн ирээдүйн дүр төрх юм гэж эрдэмтэд онцолж байна.

Энэ бол судалгааны дөнгөж эхлэл, цаашдаа асар их судлах зүйл байгааг мөн мэдэгдлээ. Ямар ч байсан манай дэлхий сүүн замын (milky way) галактикт ганцаараа биш гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөр хэд хэдэн дэлхийн ихэр байх ч боломжтой харагдаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>