Хууль бусаар халагдсан хөдөлмөрийн хэлтсийн дарга нар С.Эрдэнэ сайдыг шүүхэд өглөө

1175
Хууль бусаар халагдсан хөдөлмөрийн хэлтсийн дарга нар С.Эрдэнэ сайдыг шүүхэд өглөөАН, МАН-тай хамтарч ажиллах гэрээгээ дангаараа цуцалж, МАН-ын зургаан сайдыг огцруулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орны сайд нарыг томилох хүртэл  түр орлон гүйцэтгэгчийг томилоод байгаа юм.  Ингэхдээ Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцуулсан. Гэтэл С.Эрдэнэ сайд  очсон цагаасаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, төрийн албыг бужигнуулж эхэлсэн байна. Хөдөлмөрийн яамны ажлыг түр хариуцсан эхний өдрөө л С.Эрдэнэ сайд б/144, б/ 149 тоот  тогтоол гарган  Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага,  Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлжээ.  Өмнө нь Я.Санжмятав сайд энэ салбарыг толгойлж байхдаа төрийн албаны шалгалт өгөөгүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг ажилд авсныг шийдлийн Засгийн газрын үед С.Чинзориг сайд алдааг нь залруулж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, дээрх 16 хүнийг томилогдсон юм.  Гэтэл С.Эрдэнэ сайд ирэнгүүтээ л өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгож, төрийн албан бөөн бужигнаан үүсгэж орхилоо. Ажлаасаа үндэслэлгүй халагдсан хөдөлмөрийн хэлтсийн дарга нар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж,  хэн дуртай нь төрийн албаар утсан хүүхэлдэй шиг тоглодог энэ замбараагүй байдалтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс С.Эрдэнэ сайдын хууль бус үйлдлийн талаар тэд Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандлаа..

Ц.Анир

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>