ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

1297

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр буюу КАРЕК нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжиж эхэлсэн билээ. Одоогоор 10 гишүүн орны (Азербайжан, Афганистан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажикистан, Туркменстан, Узбекистан, Пакистан) хүрээнд, АХБ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын дэмжлэг оролцоотойгоор хэрэгжиж байна. Монгол Улс 2003 онд тус хөтөлбөрийн гишүүн орон болсон.
 
Хөтөлбөр нь Төв Азийн бүс нутгийн хэмжээнд тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогыг харилцан уялдуулах зорилго бүхий 4 гол салбарт хамтран ажиллаж, тэдгээрийг зохицуулах уулзалт, гишүүн орнуудын сайд нарын хурал зэргийг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн өсөлтийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ.
 
Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрт хамаарах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаатай холбоотой стратеги түвшний шийдвэр болон үйл ажиллагааны төлөвлөлт гаргахад заавар, зөвлөмж өгөх асуудалд Гаалийн Хамтын Ажиллагааны Хороо (ГХАХ) түлхүү анхаарал хандуулдаг. ГХАХ нь гишүүн орнуудын гаалийн байгууллагын дарга нарын статусын бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд тус хорооны анхны хуралдаан нь БНХАУ-ын Өрөмч хотод 2002 оны 8 дугаар сард хуралдсан. ГХАХ-ны Дөрөвдүгээр хуралдааныг Монгол Улс 2005 онд нутагтаа амжилттай зохион байгуулж байсан бөгөөд ээлжит 14 дүгээр хуралдааныг АХБ-тай хамтран 2015 оны 8 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
 
ГХАХ-оос гаргасан санал зөвлөмж, тайланг КАРЕК-ийн Удирдах Ажилтнуудын Хуралд тогтмол хүргүүлдэг. Эдгээр асуудлыг тус хурлаар хэлэлцүүлсзний дараа КАРЕК-ийн сайд нарын хуралд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулан баталгаажуулдаг.
 
Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа хурлын үеэр тээврийн зуучлагч байгууллагын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлэг хийж байгаа нь хурлын үйл ажиллагааг үр дүнтэй, өндөр ач холбогдолтой болгож байна.
 
Энэхүү хуралдааны үеэр КАРЕК-ийн бүс нутгийн дамжин өнгөрөх, тээврийн коридор, уг бүс нутагт тээвэр зуучлагч нарт тулгарч буй хүндрэл, түүнээс гарах арга зам, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, КАРЕК-ын институт болон Гаалийн чадавх бэхжүүлэхэд хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаанууд, хилийн нэгдсэн менежмент болон АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл’’-ийн талаар Гишүүн орнууд болон тээвэр зуучийн төлөөлөл харилцан санал бодлоо солилцож, хэд хэдэн орны тэргүүн туршлагын талаар мэдээллийг харилцан солилцсоны үр дүнд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар албан ёны байр суурийг тусгасан хурлын тэмдэглэлийг гаргаж Бүс нутгийн удирдах ажилтнуудын хуралдаанд танилцуулах болно.

Хуралдаанд АХБ, ДГБ болон 10 гишүүн орны 40 гаруй төлөөлөгч оролцож байна.

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА 

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХУРАЛ, ХУВИЙН ХЭВШИЛ - ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

ЧОЙ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>