М.Наранбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав Гол мэдээ, Хүмүүс 28-10-2015, 11:41 1116 Хуваалцах УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТВ-ийн захирал асан М.Наранбаатарыг , нэр хүндэд халдсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаж түүнд Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хэрэг үүсгүүлж шүүхээр шийдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Тухайл¬бал, М.Наран¬баатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулах¬¬даа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш явуулсан байна. Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэжээ. Эх сурвалж: "Өглөөний сонин" 1116 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-06-2015, 18:10 Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав… 15-06-2015, 13:45 "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх нарыг дахин шүүхээр болжээ… 18-02-2015, 19:04 ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо… 5-09-2014, 18:51 Э.Эрдэнэжамъяны гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээлээ… 28-08-2014, 12:37 “Дижитал” хамтлагийн Бааварт 3.5 жилийн ял оноожээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.