Би чиний хайрыг хүссэн гоо бүсгүй

1105

Би чиний ууж чадаагүй сархад
Би чиний амталж боломгүй амттан
Би чиний олж чадамгүй эрдэнэс
Би чиний зүрхнээс урсах аялгуу
Би чиний дурлалыг хүртээгүй дурлал.

Би чиний зөрүү учралын харгуй
Би чиний биелэшгүй нандин хүсэл
Би чиний сэтгэлээс ундрах сувдан хэлхээ
Би чиний хүрэхийг хүссэн оргил
Би чиний хагацаж боломгүй хайр.

Би чиний гайхамшигт шүлгийн тасархай
Би чиний зөрж холдсон жим
Би чиний мэдэрч чадаагүй мэдрэмж
Би чиний гэгэлзэх сэтгэлийн эхлэл
Би чиний зүрхэнд орших гайхамшиг.

Би чиний дотоод оршихуйн тайтгарал
Би чиний үнэртээд мансуурах танхил үнэр
Би чиний ухаанаас ургах төгс төгөлдөр
Би чиний хажууд дэлбээлэх ховор цэцэг
Би чиний хайрыг хүссэн гоо бүсгүй.

Шүлэгч Шувуухай. 2014 он.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>