Бага насны хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Хөвсгөл аймагт 2018 онд 13 настай эмэгтэй хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.
Энэ хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оногдуулсан байна.