УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн гурван хэсгийн хороонд тог тасарчээ Улс төр 29-06-2016, 19:31 811 Хуваалцах Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод тог тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа тог тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн хардлага дагуулаад байна. Өдрийн 14 цаг 49 минутанд УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн 11-р хэсгийн хорооны тог тасарсан бол 15:05 минутанд 10-р хэсгийн хороо, 15:20 минутын орчимд 12-р хэсгийн хорооны тог тус тус тасарсан байна. Дашрамд дурьдахад эдгээр хэсгийн хороонд Баянгол дүүргийн 18 –р хорооны иргэд харьяалагдаж байгаа юм. Уг тойрогт МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд болон бусад нэр дэвшигчид өрсөлдөж байгаа. 811 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-06-2016, 15:14 Саналын хайрцагны лацыг хуулж, хуудсаа хийсэн зөрчил гарчээ… 21-01-2016, 08:33 УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны тов… 23-12-2015, 08:57 Ажлын хэсгүүдийн хуралдаантай… 30-11-2015, 09:08 УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно… 11-11-2015, 09:00 УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгийн хуралдаан болно… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.