Эмч нар хүний амь аврахын тулд өвчтөнөө дамжлан үертэй голоор гарчээ

777

Эмч нар хүний амь аврахын тулд өвчтөнөө дамжлан үертэй голоор гарчээ

 

Наадмын эл өдрүүдэд эмнэлгийн эмч ажилтнууд, онцгой байдлын алба хаагч цагдаагийн албан хаагчид албаны бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Иргэд амарч зугаалсан эл өдрүүдэд эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Нийслэлд төдийгүй орон нутагт ч ачаалал нэмэгдэж, яаралтай түргэн тусламжийн дуудлага байнга шахуу ирдэг байна.

Тэгвэл энэ сарын 14-нд Өвөрхангай аймгийн эмч нар хүний амь аврахын тулд дамнуурга дээр өвчтнөө хэвтүүлэн голоор гарч машинд суулган авч явжээ.

Эмч нар хүний амь аврахын тулд өвчтөнөө дамжлан үертэй голоор гарчээ

Энэ талаар цахим хуудсанд нэгэн иргэн сэтгэгдэл бичиж зургийг нь оруулжээ.

Тэрбээр "Хүний аминий төлөө манай эмч мэргэжилтнүүд үертэй голоор хүнээ дамжилаад гарсан байна. Дарга нар нисдэг тэргээр үнэг агнаад зугаалж байхад эмнэлэгийнхэн үнэхээр хэцүү нөхцөлд ажиллах юмдаа. ӨВ-БОЭТ-н эмч мэргэжилтнүүдээрээ бахархаж байна. Та нартаа амжилт хүсье" гэж бичжээ.

Ямар ч үед цаг алдалгүй ажиллах үүрэгтэй, энх эрүүл мэндийн манаанд зогсдог алтан гартай эмч нар ямар ч нөхцөлд шалтгаан хэлэхгүй, шалтаг тоочихгүйгээр ажилдаа ийнхүү хариуцлагатай хандаж, өвчтэй хүний амь аварч байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>