Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

1081

Түгжирдэггүй автобус туршилтад  гарчээ

 

"Нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа 100 хувь сэтгэл ханамж авна. Хэзээ ч түгжрэхгүй, хэзээ ч зорчигчийг бухимдуулахгүй” гэх уриатай БНХАУ-ын нийтийн тээврийн салбарт хувьсгал хийсэн "Түгжирдэггүй автобус” өнөөдөр орон нутгийн цагаар 7.00 цагаас эхлэн үйлчилгээнд гарч эхэлсэн талаар "Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

"TEB-1” загварын уг автобусыг Хөбэй мужийн Чинхуандао хотод туршиж эхэлсэн” хэмээн Тээврийн сайдын нэгдүгээр орлогч хэвлэлийнхэд мэдэгдсэн байна.

 

"Түгжирдэггүй автобус”-ыг өнгөрсөн тавдугаар сарын 14-17 хооронд Бээжин хотноо зохион байгуулагдсан Олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан юм.

 

Автобус 22 метр урт, 7,8 метр өргөн. Автобусны дээд давхарт 300 зорчигч суух, зогсох боломжтой гэнэ. Суудлын автомашин автобусыг тойрч гаралгүйгээр шууд доогуур нь нэвт гарч, хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжтой билээ. 

 

Харин аюулгүй байдлын үүднээс унадаг дугуй, мотоциклыг автобусны доогуур шууд гарахыг хоригложээ.

 

Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

 

Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

 

Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

 

Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

 

Түгжирдэггүй автобус туршилтад гарчээ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>