Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Монголын ард тvмэнд хандаж хэлсэн үг /Видео/ Гол мэдээ, Нийгэм 9-09-2014, 10:32 1506 Хуваалцах Монгол ахан дүүсээ, Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу. Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна. Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа. Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан 1506 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 8-09-2014, 22:40 Н.Алтанхуяг: ЗГ-т сэлгээ хийх асуудлыг УИХ-д танилцуулна… 2-09-2014, 11:09 Энд баяр,тэнд гуниг… 28-08-2014, 12:46 ШУТИС-ийн 16 оюутан 2+2 хөтөлбөрийн хүрээнд Хятадыг зорилоо… 26-08-2014, 13:38 Ж.Бат-Амгалан: Ирэх ондоо багтан шүүх нээлттэй үйлчилгээний байгууллага болно… 5-08-2014, 09:50 ХАТАН ТУУЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХААНА ГАЦАВ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.