Ким Жон Ун: Дараагийн бай АНУ

982
Ким Жон Ун: Дараагийн бай АНУХойд Солонгосын удирдагч Ким Жон Ун баллистикийн пуужин харвах туршилтыг өчигдөр явуулсан. Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтын цэргийн сургуулилтыг эсэргүүцэн ийнхүү баллистик пуужин харвасан хэмээн олон улс үзэж байгаа юм.

Тус улсын удирдагч Ким Жон Ун "БНАСАУ нь цөмийн зэвсгийн асар их хүчтэй, цэргийн техникийн хүчээр тоноглогдсон улс болохоо энэхүү туршилтаар амжилттай харуулсанд бахархалтай байна” хэмээн орон нутгийн төв телевизээр ярьсан байна.

Тэрээр "Номхон далайн бүс нутаг дахь БНАСАУ-ын цохилтын бүсэд Америкийн нэгдсэн улс байгаа” гэдгийг онцлон дурдаад АНУ болон БНСУ хамтын цэргийн сургуулилтаа зогсоохыг шаардаж байгаагаа мөн хэлжээ.
 
Э.Нямцоож 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>