Хятадын гангын үйлдвэрлэл тэлнэ

911

Хятадын гангын үйлдвэрлэл тэлнэ

 

Хятадын ган хайлуулах салбарын "Baosteel” компани тус улсын өөр нэгэн томоохон компани болох "Wuhan Iron and Steel"-тэй нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Ингэснээр нэгдсэн корпораци нь Хятадад хамгийн томд орох, дэлхийд ArcelorMittal-ын дараа орох асар том үйлдвэр болох юм. "Baosteel" компанийн захирал Чэнь Дэжүнийн ярьснаар "Нэгдсэн компани нь логистик болон шинжлэх ухаан, техникийн судалгаа зэрэг бизнесийн олон хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах” ажээ. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгдэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх тул одоогоор дээрх "наймааны” үнийн дүнг нууцалж байна. Өнгөрсөн онд "Baosteel" 34,9 сая тонн, "Wuhan Iron and Steel" 25,8 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ. БНХАУ-ын Засгийн газар ган хайлуулах салбар дахь хуучин үйлдвэрүүдийг цөөлөх бодлого баримталж байгаа юм. Ингэснээр 2020 он гэхэд Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 100 сая тонноор буурна гэж таамашаж байна. Өдөрт үйлдвэрлэж буй нефтээ есөн сая баррелиар бууруулснаар ханшийг нь өсгөх боломжтой. Дэлхий даяарх газрын тосны нийлүүлэлтийг эрэлттэй нь уялдуулахын тулд нэг өдөрт олборлож буй газрын тосны хэмжээг /94 сая баррель/ 10 хувиар бууруулах хэрэгтэй гэж Венесуэлийн Нефтийн сайд Еулогио Дель Пино мэдэгдэв. Тус улс түүхий газрын тосны ханшийг өсгөх асуудлаар гэрээ
байгуулахыг ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудад уриалсаар байгаа юм. Ийм тохиролцоонд хүрсэн тохиолдолд түүхий нефтийн ханш баррель тутамдаа 70 ам.доллар хүрэх ажээ. Дэлхийн хэмжээнд өдөрт 94 сая баррель түүхий нефть олборлож байгаа бөгөөд энэ хэмжээг өдөрт есөн сая баррелиар бууруулснаар эрэлт нийлүүлэлт хоёр тэнцэх болно гэж тэрбээр "PDVSA” телевизид өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Венесуэли йн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн ням гарагт хэлсэн үгэндээ "ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус нефть олборлогч орнууд нефтийн зах зээлийг тогтворжуулах асуудлаар гэрээ байгуулахад тун ойрхон байна" гэж мэдэгдсэн юм.
 
 
Ц.САМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>