УЛААНБААТАР ХОТОД БҮЖГИЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛНО

822

УЛААНБААТАР ХОТОД БҮЖГИЙН СПОРТЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛНО

 

Монголын бүжгийн спортын холбоо, G-M бүжгийн спортын клубээс анх удаа Улаанбаатар хотод бүжгийн спортын олон улсын сургалтыг зохион байгуулах гэж байна.

Дэлхийн бүжгийн спортын холбооны "Бүжгийн спортын академи"-ийн удирдлаган дор зохион байгуулагдах бөгөөд дасгалжуулагчийн сургалт, дасгалжуулагчийн техникийн шалгалт, тамирчдын групп сургалт гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.

Уг сургалтыг Дэлхийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, шалгагч, "А" зэрэглэлийн шүүгч, Мэргэжлийн хэлтсийн шүүгч хатагтай Елена Колобова, Дэлхийн бүжгийн спортын холбооны шалгагч Андрей Ермаков нар удирдан явуулна.

Сургалт ирэх арваннэгдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Б.Орхон
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>