Хятадын компанид ажилладаг монгол залуу хүнд даацын машинд дайруулж амиа алджээ

617

Хятадын компанид ажилладаг монгол залуу хүнд даацын машинд дайруулж амиа алджээ

 

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Дашбалбар сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ "Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алджээ.

Тэрээр "Шинь шинь”  компанийн ажилтан бөгөөд Дашбалбар сумын иргэн юм байна."Шинь шинь”  компани нь холимог металийн Улааны орд газрын ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус компани химийн хорт бодистой ус байгальд хаясан гэх иргэдийн гомдлын дагуу хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.

 
Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>