АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЖ ЖИЛ БҮР 600 МЯНГАН ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА

575

АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЖ ЖИЛ БҮР 600 МЯНГАН ХҮН АМИА АЛДАЖ БАЙНА

 

Агаарын бохирдол дан ганц манай улсын тулгамдсан асуудал биш болоод байна.Тодруулбал НҮБ-ын гаргасан судалгаагаар жил бүр дэлхий дээр  тав хүртлэх насны 600 мянган хүүхэд хорт утаа, агаарын бохирдлын улмаас амьсгалын замын өвчинд нэрвэгдэж, улмаар амиа алдаж байгаа аж. Өөд болж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөгжил буурай орны багачууд бөгөөд  энэ тоо 10 жилийн дараа хоёр дахин өснө гэж тус байгууллагаас анхааруулж байна.


НҮБ-ын Хүүхдийн төлөө сангийн тэргүүлэгч Энтони Лэйк дээрх мэдэгдлийг хийсний дараа "Хүүхэд бүрт цэвэр агаар” төсөл эхлүүлж, тэргүүлэгч гүрнүүдийн дэмжлэгийг хүсч байгаагаа зарласан аж.

Манай улсын тухайд дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын нэгд багтаж байгаа. АШУҮИС-ийн эрдэмтэд Канадын эрдэмтэн судлаачидтай хамтран хийсэн судалгаагаар 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амиа алдаж байгааг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан билээ. 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>