Монгол Улс жендерийн тэгш байдлаар дэлхийд 58-д бичигдлээ

813

Монгол Улс жендерийн тэгш байдлаар дэлхийд 58-д бичигдлээ

 

Дэлхийн эдийн засгийн форум /World Economic Forum/-аас жил бүр уламжлал болгон гаргадаг Дэлхийн жендерийн тэгш байдлын тайланд Монгол Улс дэлхийн 144 орноос 58-д бичигджээ. Энэ оны энэхүү тайлан 10 дугаар сарын 26-нд гарсан бөгөөд Монгол Улс 58-д орсон нь байр ухарсан үзүүлэлт юм. 2015 оны жагсаалтад 56 дугаар байрт бичигдэж байсан Монгол Улс Швейцарьт төвтэй ашгийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын тайланд ийнхүү хоёр байр ухарч 58-д оржээ. Товчхондоо тус байгууллага дэлхийн улс орнуудын жендерийн тэгш байдал буюу хүйсийн тэнцвэртэй харьцааны үзүүлэлтээ тухайн орны улстөр, эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн дөрвөн үндсэн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор хэмждэг байна. Ямартай ч, Монгол Улс нийтдээ 0.705 оноо авснаар 58 дугаар байрт бичигджээ. Харин Зүүн Ази болон Номхон далайн бүс нутаг дотроо Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлаар 6 дугаарт байрт оржээ. Тэгвэл манай хойд хөрш болон ОХУ хүйсийн тэгш байдлаар 144 орноос 75-д орсон бол өмнөд хөрш болох БНХАУ 99 дүгээр байрт оржээ.

 

 

 

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>