0-5 насны 10 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна

741

0-5 насны 10 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна

 

Дэлхий дээрх арван хүүхэд тутмын долоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа зургаа дахин их бохирдсон агаараар амьсгалдаг тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн хамгийн сүүлийн тайлан мэдээнд дурджээ.

Агаарын бохирдол нь хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэгд тооцогдож байна. "Зөвхөн агаарын бохирдлоос болж сүүлийн таван жилийн дотор гэхэд 0-5 насны нийт 600 мянган хүүхэд нас бараад байна. Агаарын бохирдол гээч энэ зүйл өдөр бүр сая сая хүүхдийн эрүүл мэндийг хохироож, тэдний ирээдүйд заналхийлж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Энтони Лэйк мэдэгдсэн байна.

Зөвхөн агаарын бохирдлоос болж сүүлийн таван жилийн дотор гэхэд 0-5 насны нийт 600 мянган хүүхэд нас бараад байна.

НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээрх таваас доош насны арван хүүхэд бүрийн нэг нь агаарын бохирдлын нөлөөтэйгээр амиа алдаж байна. Хүүхдүүд бохир агаараар амьсгалснаар уушги, амьсгалах эрхтнээр зогсохгүй тархины хөгжилд нь сөргөөр нөлөөлөх болжээ.

Энэ тухай Энтони Лэйк "Агаарын бохирдол, хорт утаа нь хүүхдийн уушгийг өвчлүүлэхээс гадна тэдний дөнгөж боловсорч, хөгжиж буй тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, тархийг гэмтээж байна. Энэ бол хүн төрөлхтөн ирээдүй хойч үеэ өөрсдийн гараар үгүй хийж байгаагаас ялгаагүй зүйл” гэжээ.

ДЭМБ дэлхий дээр өдгөө хоёр тэрбум хүүхэд бохир агаараар амьсгалж буйгаас 300 сая нь хорт утаан дунд амьдарч байгаа тухай судалгаа гаргасан байна. Агаарын бохирдлын гол хүчин зүйл нь түлш, үйлдвэр, автомашины ялгаруулж буй утаа зэрэг зүйлс эзэлж байна.

Хоёр тэрбум хүүхэд бохир агаараар амьсгалж буйгаас 300 сая нь хорт утаан дунд амьдарч байгаа тухай судалгаа гаргасан байна

Түүнчлэн хүмүүс дотор тамхи татах, нүүрс, модыг хоол хүнсээ бэлтгэж, халаагуурт ашиглах зэрэг нь гэр доторхи бохир, хорт агаарыг бий болгож буй гол хүчин зүйлс болохыг судалгаанд дурджээ. Хүүхдүүд насанд хүрэгсэдтэй харьцуулахад амьсгалын хурд нь хоёр дахин хурдан байдгаас гадна хорт утаа, бохир агаарт илүү эмзэг, илүү хорддог байна.

Уг судалгаатай холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн удирдагчдад яаралтай арга хэмжээ авахыг санууллаа. НҮБ-ын Хүүхдийн сангаас агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн эрүүл мэндийн тухайд аюулыг бууруулах дөрвөн аргыг танилцуулсны дотор: агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндэд тавих бодлого, анхаарлыг сайжруулах, агаарын бохирдлыг хянах зэргийг багтаажээ.

0-5 насны 10 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна

Дэлхий даяар жилд 55.3 сая хүн нас барж, 131.4 сая хүн шинээр мэндэлдэг бөгөөд зөвхөн агаарын бохирдлоос үүдэж 4.3 сая хүн амиа алдаж байна. BBC агентлагийн мэдээлснээр дэлхийд агаарын бохирдлоор тэргүүлэгч орнуудаар Тажикстан, Узбекистан, Афганистан, Египет болон БНХАУ -ыг нэрлэсэн байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдолтой хотуудын тэргүүн эгнээнд явж байгаа юм.

Дэлхий даяар жилд 55.3 сая хүн нас барж, 131.4 сая хүн шинээр мэндэлдэг бөгөөд зөвхөн агаарын бохирдлоос үүдэж 4.3 сая хүн амиа алдаж байна. 

Тухайлбал Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээнээс 6-7 дахин хэтэрснийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа бөгөөд энэ үзүүлэлт 12 дугаар сард 25 дахин нэмэгддэг тухай дурджээ. Монгол Улсын агаарын чанарын үзүүлэлт 208 гэсэн нь "Маш эрүүл бус” ангилалд багтжээ. Улаанбаатар хот өвлийн улиралд 70 хувийн агаарын бохирдолтой байдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа юм.

0-5 насны 10 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж нас барж байна

Түүнчлэн нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдол үр зулбах, зүрхний өвчин, элэгний хавдар, астма, уушигны үрэвслийн суурь болдог тухай эмч нар сануулж байна. Тухайлбал, Үр зулбалтын хэмжээ тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол арванхоёрдугаар сард 73 болж өсдөг байна.  

Агаарын бохирдол жирэмсэн эхэд хэрхэн нөлөөлж буй талаар өргөн хүрээний судалгаа хийгдээгүй ч эрүүл мэндийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд бодит аюул нүүрлэснийг хэлж байна. Тухайлбал, Анагаах ухааны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Л.Дэлгэр агаар дахь токсины түвшин өндөр байдаг арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарыг дуустал үр зулбалтын тоо эрс нэмэгддэг тухай ярьсан юм.

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>