”Оюутны хөгжлийн зээл” авсан бол 70 мянга авахгүй

654

”Оюутны хөгжлийн зээл” авсан бол 70 мянга авахгүй

 

Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай "Оюутны хөгжлийн зээл"-ийг олгох шийдвэрийг  өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан билээ. Боловсролын зээлийн сан нь гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын баклаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгох юм.

Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90 мянган оюутан хамрагдах тооцоо гарсан байна. 

БСШУС-ийн сайд Ж.Батсуурь "Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй. Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ "Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” гэлээ. 

Одоогийн байдлаар зээлийг олгох гурвалсан гэрээг боловсруулах шатандаа явж байгаа аж. Банк, Сургалтын төрийн сан, Оюутан гэсэн гурвалсан гэрээ нь хөгжлийн зээл хөтөлбөрийн цөм юм. Арилжааны банкууд зээл хүсэгч оюутанд тавигдах шаардлагыг боловсруулах юм.

Б.Алтжин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>