Шинэ төмөр замын хэргийг прокурорт шилжүүлжээ

754

Шинэ төмөр замын хэргийг прокурорт шилжүүлжээ

 

Хил дамнан хуулийн байгууллагад шалгагдаж байгаа "Шинэ төмөр замын хэрэг” хэмээн нэрлэгдэх болсон олон хавтаст хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлжээ.

 

Харин албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Нэг ч км төмөр зам тавиагүй хэрнээ албан тушаалаа ашиглаж их хэмжээний мөнгийг угаасан гэх энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх А.Гансүх болон Б.Батзаяа, "Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын "Самсунг Си Ти” компанийн хэд хэдэн захирлуудыг шалгаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Б.Батзаяа нь хоригдож байгаад батлан даалтад гарсан бол Ч.Ганбат нь оргон зайлж АНУ-ын иргэн болсон гэх баттай мэдээлэл байгаа юм. Харин их мөнгө угааж идэх болсон хэргийн гол толгойлогчид болох Х.Баттулга, А.Гансүх нарт хилийн хориг тавьсан байгаа юм. Тэгвэл энэ хэрэгт холбоотой Ч.Ганбатыг хилээр гараад ор сураггүй болсон тул түүний хэргийг тусгаарлан шалгахаар болж түдгэлзүүлсэн байгаа юм.

 

Өнгөрсөн сард Улсын ерөнхий прокурорын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бясман "Энэ хэрэг хэрэгсэхгүй болгоогүй, одоогоор мөрдөн байцаалтын шатанд байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэхээр энэ хэрэгтэй холбоотой нууцын зэрэглэлтэй асуудал яригдана. Тэгэхээр боломжгүй юм. Нийт албан тушаалтнууд холбогдох 8-9 хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин А.Гансүхийн асуудал энэ хэрэгт байхгүй. Халтмаагийн Баттулгыг шалгаж байгаа. Гадны хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа.

 

Тодруулбал, БНСУ-ын гурван иргэнийг шалгаж байгаа бөгөөд нэгийг нь хорьж саатуулан шалгаж байгаа” гэсэн юм. Энэ мэдээлэлээс харахад А.Гансүх хэргээс мултарч бусад нь ял сонсох магадлалтай болоод байгаа юм. Ямартаа ч жил дамнан шалгагдаж байгаа Шинэ төмөр замтай холбоотой хэрэг замхараагүй, шалгагдаж дуусаад Прокурорын шатанд очжээ. Харин тэндээс хэргийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгочих вий гэсэн хардлага байгааг нуухгүй юм.

 

 

О.Сайхан


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>