С. АМАРМАНДАХААС АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙХАА МЭДЭГДЖЭЭ

677

С. АМАРМАНДАХААС АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙХАА МЭДЭГДЖЭЭ

 

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах арваннэгдүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна.

Түүний эрүүл мэнд, болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэр, ойр дотны хүмүүс "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх үеэр "С.Амармандахын биед халдсан хүний нэрийг хэлэх боломжгүй. Хуулийн байгууллагууд түүнийг гадуур байцааж байгаа. С.Амармандах хэвлэлүүдэд мэдээлээд байгаа шиг Оросын Элчин сайдын яамны ажилтантай "Хай, Гитлер" гэж мэндлээгүй. Тэр хоёрын дунд өмнө нь ямар нэгэн маргаан болоогүй. Амрааг зодсон этгээд Оросын элчингийн өмнөөс энэ бүхнийг хийчихсэн зүйл биш. Тэр хүн согтуурхаж хөлчүүрхсэн байдлаасаа болоод ийм авир гаргаж, танхайрсан байх. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно" хэлж байсан юм.

Тэгвэл өнөөдөр С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдны яаманд ханджээ.

Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотлосон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйхаа мэдэгджээ.


https://www.facebook.com/photo.php?fbid=710817932419753&set=a.133418290159723.29997.100004746571361&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>