Ц.Нямдорж “баярлаж сууна”

1561
Ц.Нямдорж “баярлаж сууна”УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрын бүтцээ оройтсон ч гэлээ өөрчлөхөөр болсонд баярлаж суугаа гэнэ.

Тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ "Би Хууль зүйн сайд байх үедээ 175 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдын багц 374 200 тэрбум болж өсгөсөн ч хийсэн зүйл харагдахгүй байна” хэмээн шүүмжилсэн.

Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын шинээр яригдаж буй бүтцээр Гадаад харилцааны сайдад давхар "чимэг” зүүх нь Өвөрмонгол бөхчүүдийн хүзүүнээс зүүлттэй байдаг уяанаас өөрцгүй. Янз бүрийн чимэг зүүлтэнд дурлахаа боль гэдгийг сануулав.

Түүгээр ч зогсохгүй өмнө нь У.Хүрэлсүхийг Шадар сайд болгох гэж байхад та нар эсэргүүцсээр байгаад болиулсан хэмээн өмнөх түүхийг сөхөж, өдгөө барьцана гэдгээ тодоос тод илэрхийлээд авна лээ. Мань хүнийг хатуу самар гэдэг аргагүй л үнэн бололтой.

Өглөөний сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>