Манай улс авилгын индексээрээ 15-н байр ухарчээ

715

Манай улс авилгын индексээрээ 15-н байр ухарчээ

 

"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индэксийг  өнөөдөр /01.25/ зарлалаа. Тус олон улсын байгууллагын зүгээс "Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан доор 2016 оны авлигын төсөөллийн индэксийг зарлаж байна. Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индэксээр 50-иас доош оноо авсан байна. Үүнд голлон нөлөөлж буй шалтгаан нь төрийн салбарын авлига их байгаатай холбоотой гэнэ. Манай улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байрт орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ.  Өөрөөр хэлбэл 15 байраар ухарсан байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байна.


Т.Сайхан /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>