|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:58

Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй

 

УИХ-аас 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Төрийн банкийг 300 гаруй тэрбум төгрөгөөр хувьчлахаар тооцсон байдаг. Ингэхдээ Сангийн яамны эзэмшилд ноогдож байгаа 25 хувиас 75 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацид эзэмшиж байгаа 75 хувийг оролцуулаад хувьчлах доод үнийг 300 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон юм. Тэгвэл Төрийн банкийг 2017 оны төсвийн тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд 
энэ онд багтах боломжгүйг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлплээ. Тэрбээр "Төрийн банкны үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцьё гэж үзсэн” гэв. Төрийн банк нь 2016 оны аравдугаар сарын эцсийн байдлаар 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, нийт активын хэмжээ нь хоёр их наяд 78 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Нийт зээлийн хэмжээ нь нэг их наяд 140 тэрбум төгрөг. Үүнээс чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь нь 2.7, дийлэнх зээл буюу 39 хувийг хэрэглээний, 20 хувь нь орон сууцны, 11 хувь нь бизнесийн, 30 орчим хувь нь төслийн болон бусад зээлүүдэд олгогдсон байдаг. Харин цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны эхнээс өссөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгт хүрч бусад банктай харьцуулахад нийт активын хэмжээгээр тавдугаарт, цэвэр ашгийн хэмжээгээр гуравдугаарт жагссан билээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.