|
Видео

Шинэ мэдээ

2017 онд уул уурхайгаас нэг их наяд төгрөг олно гэж тооцжээ

2017 онд уул уурхайгаас нэг их наяд төгрөг олно гэж тооцжээ

 

Монгол Улсын экспорт ирэх онд 6.3 хувиар өсч, 4.2 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг Засгийн газар гаргаж, 2017 оны төсвийн төсөлд тусгажээ.

 

Үүний нэг их наяд төгрөг нь уул уурхайн салбараас төвлөрнө гэж тооцсон байна.  

Ирэх онд уул уурхайн салбарын орлого өсөхөд "Оюутолгой”, "Тавантолгой”, "Гацуурт” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхээр тооцсонтой холбоотой аж. Нийт экспортын 86 орчим хувийг түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Харин уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос төсөвт төвлөрөх орлогын хувьд сүүлийн таван жилд дунджаар 23 хувьтай байсан бол 2016 онд 14 хувь болж буурчээ. 2017 онд 17 хувь болно гэж өсгөж тооцсон байна. Уул уурхайн салбараас 2017 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоос бүрдүүлэх төсөөллийг Сангийн яам хийсэн  бөгөөд үүнээс 22 хувийг буюу 226 тэрбум төгрөгийг нүүрс, дийлэнх хэсэг болох 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэхээр  төлөвлөжээ. Харин алтны экспортыг 2017 онд 14.7 тонн байхаар тооцсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.