"Доналд Трампын засгийн газар Хойд Солонгост дарамт үзүүлж байна" гэв

994

"Доналд Трампын засгийн газар Хойд Солонгост дарамт үзүүлж байна" гэв

 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Sean Spicer саяхан хэвлэлийнхэнд хандаж мэдэгдэл хийжээ. Тэрээр: Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын цөмийн асуудлаар цэрэг дайны үйл ажиллагаа явуулах тухай "улаан шугам" тогтоохгүй. Учир нь Америкийн талын урьдын иймэрхүү арга барил амжилтгүй болсон юм гэжээ. 

Мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хуралд, Sean Spicer: Дональд Трамп "гар дахь хөзрөө чанга атгаж", олон нөхцөл байдлыг хэрхэн даван туулахаа урьдчилан мэдэгдэхгүй гэжээ. Гэвч тэрээр: Энэ сарын эхэнд АНУ-аас Сирид чиглүүлсэн цэрэг дайны үйл ажиллагаа нь Дональд Трамп "тохиромжтой үед шийдвэрлэх арга хэмжээ авна" гэдгийг харуулсан гэжээ. 

АНУ-ын төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн үйл хэрэг хариуцсан туслах Susan Thornton мөн өдрийн теле хуралд хэлэхдээ: Энх тайвны аргаар Хойд Солонгосын цөмийн асуудлыг зохицуулж, БНАСАУ-тай мөргөлдөхгүй байхыг хүсэж буйгаа Америкийн тал тодорхойлсоор ирсэн. Одоо Дональд Трампын засгийн газар Хойд Солонгост дарамт үзүүлэх замаар "хууль бус" цөмийн зэвсэг, пуужингийн төлөвлөгөөгөө сайн дураараа орхихыг түргэтгэж байна гэжээ. 

Susan Thornton: Хойд Солонгосын цөмийн асуудлын өнөөгийн байдлын хувьд, БНАСАУ-тай ямарваа хэлбэрийн хэлэлцээ хийх цаг боломж хараахан бүрдээгүй байгаа. Гэвч Хойд Солонгосын талын холбогдох идэвхтэй мэдээллийг Америкийн тал нягт анхаарах болно гэжээ. 

Х.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>