Ирэх бямба гарагт хотын төв орчмын замыг хаана

893

Ирэх бямба гарагт хотын төв орчмын замыг хаана

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Автомашингүй өдөр” буюу "Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно. Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замуудын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна.

Ирэх бямба гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудыг түр хугацаагаар хаана.

Мөн "Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд "Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>