“Сохо” мебелийн захирал Жадамба хил даван зугтаасан гэв

1110

 

Энэ сарын 5-нд 22 настай Ж гэх эмэгтэй Нарны хорооллын … байрны 22 давхараас унаж амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн охиныхоо үхэлд "Сохо” мебелийн захирал Жадамбааг буруутгаж байгаа юм. Учир нь талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст "Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан аж. Гэвч гаргасан өргөдөл нь алга болсон, мөн "Сохо” мебел компанийн удирдлагууд "Бидэнд хууль үйлчлэхгүй” гэж хэлсэн тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлээд байгаа юм.

Тиймээс уг хэрэгт "Сохо” мебелийн захирал Жадамбаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад Жадамбаа нь Монгол улсын хил давсан тухай эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Анир 

Эх сурвалж: Zaluu.com 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>