МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ХЭРҮҮЛ БӨХИЙН ӨРГӨӨРҮҮ ОРЖ ГАРАХЫГ ХОРИГЛОХДОО ТУЛЖЭЭ
Тэгвэл уг тэмцэл өдгөө ч үргэлжилж байна. Харин нөгөө талаас буюу Бөхийн холбооны удирдлагууд өдгөө Бөхийн өргөөнд гадны хүн орж, гарахыг хориглож, үүдэндээ хамгаалалт гаргасан байгаа юм. Чухам юуны учир ийн хамгаалалт гаргах болсон талаар тодруулах гэсэн боловч тайлбар хийхээс татгалзсан.
Өнгөрсөн 5 сарын 28-нд ээлжит бус их эе нэртэй хурлыг Дархан аварга Сүхбат, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Улсын заан Ганболд тэргүүтэй хүмүүс хуралдуулсан. Энэ хурлаас МҮБХ-ны тэргүүнээр Гацуурт компанийн захирал Л.Чинбатыг бөхийн холбооны тэргүүнээр сонгосон байдаг. Гэтэл дээрхи хурал нь хууль бус байсан гэж үзээд одоогийн бөхийн холбооны удирдлагууд хуулийн байгууллагад маргаан үүсгэн хандаад байгаа юм.
Тухайлбал Ү.Хүрэлбаатар А.Сүхбат Ж.Ганболд тэргүүтэй хүмүүсийн удирдан явуулсан ээлжит бус их эеийн гэх хуралд Увс аймгийн аймгийн голдуу бөхчүүд хамрагдсан, их эеийн төлөөлөлөгч болж чадахгүй төлөөлөгчид оролцсон гэж үзээд байгаа юм.
Хууль бус үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн уриалан оролцож, бусдыг турхирч байгаад харамсаж байгаагаа Бөхийн холбооны удирдлагууд илэрхийллээ. Мөн энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж "Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат, Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн хэмээсэн.
Өнгөрсөн 6-р сард хуралдсан МҮБХ-ны ээлжит цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны их эеийг 2018 оны 3-р сард хуралдуулж, шинэ тэргүүнийг хууль ёсны дагуу сонгож, одоогийн удирдлагууд нь ажлаа өгөхөөр болсон билээ.
Харин Р.Нямдоржийг эсэргүүцэгчид энэ хугацааг хүлээхгүй, түүнийг яаралтай огцрохёстой хэмээн үзэж, ийнхүү тэмцэл хийж байгаа юм. Харин энэ хэрүүл тэмцэл нь бөхийн өргөө рүү орж гарахыг хориглох дээрээ тулаад байна. Түүнчлэн үүнээс үүдэж бөхчүүд ч талцан хуваагдаж байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.