|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 06:20
1-12-2017, 11:10

НАМАР ЦАЦГИЙН АНХНЫ КОНЦЕРТ - "МАРТАГДАШГҮЙ НАМАР"

НАМАР ЦАЦГИЙН АНХНЫ КОНЦЕРТ - "МАРТАГДАШГҮЙ НАМАР"Шүүдрийн дусал, нарны цацраг, шаргал навчсаар гоёсон алтан намар айсуй... Байгалийн сайхан үзэмж, сэтгэлийн чанад дахь нууцхан хүсэл, ирээдүйд биелэх сайхан зөнг дуу хууранд шингээж, дуулим хорвоог уяртал дуулдаг монгол түмэндээ "Мартагдашгүй намар" нийтийн дууны шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг зориулж байна.

Тоглолт 2017.09.01-ны өдөр 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа эгшиглэнэ. Тасалбарыг UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэхээс гадна Бөхийн өргөөний билетын кассаар худалдаална.

"Мартагдашгүй намар" нэгдсэн тоглолтод:

  1. Ардын жүжигчин, дуучин А.Долгор,
  2. Ардын жүжигчин, дуучин Ш.Чимэдцэеэ,
  3. Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам,
  4. МУГЖ, дуучин С.Батсүх, дуучин Б.Бат-Энэрэл,
  5. МУГЖ, дуучин Н.Чулуунхүү, МУСТА М.Бямбажав,
  6. МУГЖ дуучин Г.Эрдэнэбат
  7. МУГЖ дуучин С.Ганзориг,
  8. МУГЖ дуучин Д.Энхзул,
  9. МУГЖ, дуучин Л.Болдбаатар,
  10. МУСТА Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат,
  11. МУСТА дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа,
  12. МУСТА дуучин Г.Батсайхан,
  13. МУСТА дуучин Г.Эрдэнэтунгалаг,
  14. МУСТА дуучин Д.Намсрайноров, 
  15. МУСТА Дуучин Э.Төрмандах,
  16. МУСТА дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа,
  17. МУСТА А.Хосбаяр,
  18. МУСТА П.Жимсээ,                      
  19. МУСТА Б.Оюунбат, Р.Бадралмаа,     
  20. МУСТА Э.Чулуунчимэг,
  21. МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий,
  22. МУСТА дуучин Н.Мөнгөншагай,
  23. МУСТА Гэрэлчулуун Б.Болд, Чинбаяр, дуучин Найдандорж,
  24. МУСТА Вандангийн Баттулга,
  25. МУСТА Ууганбаяр,Түвшинсайхан нарын шилдэг уран бүтээлчид оролцоно.

 

Уригдан ирсэн улирлын өнгийг нандигнан үлдээж, буцах шувуудын ганганаанд уярч айлссан намар цагийн мартагдашгүй сайхан дурсамжийг танд үлдээе.

 

Дэлгэр Монгол орны алс хязгаарт суугаа, дуунд дуртай үзэгч танд зориулан "Мартагдашгүй намар" тоглолтыг Ddish Live 900 тусгай төлбөрт сувгаар шууд дамжуулан үзүүлнэ. DDish лавлах утас: 7777-1434, /1434 Юнителийн дугаараас үнэгүй/

 

Лавлах утас: 7014-0434, 9922-5020, 8800-7600, 9415-6641, 9900-2671


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.