Банкууд Банк бус санхүүгийн байгууллагыг дэмжээд байвал зээлийн хүү буурахгүй

814
 
 Банкууд Банк бус санхүүгийн байгууллагыг дэмжээд байвал зээлийн хүү буурахгүй
Сүүлийн үед нийгэмд сан­хүүгийн орчныг сайж­руулах, банкны зээлийн хүүг бууруулах ху­вил­ба­руудын талаар эдийн за­сагч, судлаачид, хууль, хувийн хэвшлийнхэн гээд олон талуудын санал, шүүмж­лэл цахим сүлжээ болон санхүүгийн чуулган, хэлэлцүүлгийн гол сэдэв болж байна. Тухайлбал, Банкны тухай хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зээ­лийн хүүгийн дээд хязгаар тогтоох эрхийг Монгол­­банкинд олгох асуудлыг тусгасан билээ. Монголбанкны судалгаа, ста­­тистикийн газрын захирал Д.Ган-Очир "Зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаанд банк болон хэн нэгэн буруугүй. Бодлогын цоорхой байж магадгүй. Үүнийг судалж, шалтгааныг нь олж засах шаардлагатай. Зээлийн хүү­­гээс хуримтлуулсан ор­логоо баялгийн санд төв­лө­рүүлснээр зээлийн хүү буурах боломжтой. Энэ зургаар явахад 2021 он гэхэд бодлогын хүү нэг оронтой тоонд очиж, зээлийн хүү буурах бо­ломж харагдаж байна гэв. Харин банкууд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй байна. Банк, сан­хүүгийн зах зээлд дан­гаараа давамгайлж буй нь зээлийн хүү буурахгүй байгаад нөлөөлж байна гэсэн саналыг эдийн засагч Б.Лхагважав хэлж байна. Тэгвэл "Банк бус санхүүгийн зах зээлийг банкууд хөгжүүлсэн.
 
Өнөөдрийн байдлаар 27 их наяд төгрөгийн активтай, зээлийн олон төрөлтэй боллоо. Үүний ихэнх эх үүсвэрийг банк бус санхүүгийн байгууллагууд банкуудаас зээлж авсан. Банкнаас сарын 1-1.5 хувийн хүүтэй аваад цааш нь 3-3.5 хувийн хүүтэй зээлдүүлж байна. Гол боловсон хүчний ихэнх нь банкинд зээлийн эрсдлийн чиглэлээр ажиллаж байсан мэргэжилтнүүд хувийн компани болон банк бус санхүүгийн байгууллага байгуулан ажиллаж байна” гэж Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон "FF17” чуул­ганы үеэр хэлсэн. 2010 онд банкны тухай хуульд банкууд брокер, андеррайтерийн үйлчилгээ мөн даатгалын үйлчилгээ явуулж болно гэсэн өөрчлөлтийг оруулжээ. Ингэснээр даатгалын зах зээл хөгжих эх­лэл тавигдсан гэж болно. Арилжааны 15 банкны бүх салбаруудаар дам­жуулж харилцагч болгонд зуучлалын үйл ажиллагааг хүр­гэж эхэлсэн аж. Энэ хэмжээгээр манай даат­галын хураамжийн ор­лого хүртээмж дээшилсэн. Хөрөнгийн зах зээлд хоёр банк бонд гаргав. Үүнийг банкуудын бий болгосон охин компани болох андеррайтерын компани хийсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, эрх зүйн бичиг баримтуудыг банкууд санаачилж батлуулсан. Анх хөрөнгийн биржийн программ хангамжийг худалдаж авахад төсвөөс ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Харин банкууд Хөрөнгийн биржтэй хамтарсан санхүүжилтээр долларын, жилийн зургаан хувийн хүүтэй, алдагдалтай зээ­лээр үнэтэй программ хан­гамж худалдан авсан. Ин­­гэс­нээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ачааны хүндийг банкууд чирсээр өдийг хүрчээ. Гэтэл манай улс сүүлийн 27 жил санхүүгийн зах зээлд ямар ч төлөвлөгөөгүй явж ирсэн. Зөвхөн Монгол Улсын бодлогын 20 гаруй баримт би­чиг баталсан байдаг. Харин бодит байдалд яамд нь чиглэлийн ажлаа хийдэггүй, зөвхөн хянаж, шалгаж, торгохоо урьтал болгодгоос хөг­жүүлэх үндсэн үүргээ биелүүлдэггүй гэж хувийн хэвшлийнхэн шүүмжилдэг. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын хуульд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх мандатыг олгох заалт оруулах хэрэгтэй. Мандатгүй атлаа хөгжил ярьдаг гэж оролцогчид хэлж байв. Олон улсын жишгээр бол санхүүгийн зах зээл нь урт хугацааны явцад тогтвортой хөгжиж түүний үр шимээр зээлийн хүү хамгийн бага хэмжээнд хүрч улмаар тогтворжсоны дараа төв банкууд нь үүсдэг юм байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг тогтвортой барих санхүүгийн зах зээлийн бүх тоглогчдыг зохицуулах, хөгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр дараа нь байгуулагддаг жи­шигтэй. Тухайлбал, АНУ-ын төв банк Америкийн санхүүгийн зах зээл үүсч хөгжсөнөөс 200 жилийн хойно байгуулагдсан бол Английн төв банк олон улсын зах зээлд бонд, хувьцаа гаргаж эхэлсэн. Хүмүүс авч улмаар кор­по­рацийн засаглал бий бол­­сны 300 жилийн дараа байгуулагдсан байх юм. Гэтэл манай улс 1989 онд АНУ-ын төв банкны моделийг хуул­барлаж хэрэгжүүлсэн байх жишээтэй. Энэ тухай Го­ломт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг ярьж байна.
 
Тэгвэл буруу тогтолцоогоор хөгжсөн энэ салбараа зөв тогтолцоонд оруулах гарцыг төр ший­дэхээс өөр аргагүй болж байна. Учир нь банк ир­гэдээ биш, банк бус сан­хүүгийн байгууллагыг дэм­­жиж байна. Банк бус сан­­­хүүгийн байгууллагууд банк­­наас авсан зээлээ ир­гэнд нэг дахин нугалсан хүү­гээр зээлүүлдэг. Хэ­рэв энэ салбарыг зөв хөг­жүү­­лэхгүй бол зээлийн хүү буурч урт хугацаанд тогт­воржиж чадахгүй, 20 жилийн дараа ч өнөөдрийн зээлийн хүү хэвээр байх нь.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>