2018 онд 1 пуужингаар 7 хиймэл дагуул хөөргөнө

1136

 

 2018 онд 1 пуужингаар 7 хиймэл дагуул хөөргөнө

Хятадын худалдааны зориулалттай сансрын аж ахуйн нэгж Жиутянь Вэйшин компани саяхан хиймэл дагуулын ложистикийн сүлжээний төлөвлөгөөг албан ёсоор эхэлж, 2018 оны сүүлийн хагаст ложистикийн сүлжээний холбооны чухал технологи, хиймэл дагуулын сүлжээний хүчин чадавхыг шалгах зорилгоор 1 пуужингаар 7 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. 

2015 оны 6-р сард байгуулагдсан Жиутянь Вэйшин компани бол Хятадын шинжлэх ухааны академийн Ши-Аны Гэрэл зүйн нарийн тоноглолын судалгааны хүрээлэнгийн хөрөнгө оруулсан анхны 10 сая зэрэглэлийн Angel Investment буюу хөрөнгө оруулалтын "Дагина" төсөл юм. Тус компани жижиг оврын дагуулын дизайн, тээврийн гол судалгаа, сүлжээг бүрдүүлэх чухал технологийг эзэмшиж, дагуулын зураг төлөвлөгөө, судлан үйлдвэрлэхээс ашиглалтад оруулах хүртэлх иж бүрэн худалдааны зориулалттай Хятадын анхны компани юм. 2018 оны 2-р сарын 2-нд Хятадын Жючунь хөөргөлтийн төвөөс хөөргөсөн Хятадын олон нийтийн боловсролын зориулалттай анхны "Шао Нянь Шин 1-р"-ийг тус компани зохион бүтээж, үйлдвэрлэж, хянан шалгаж байгаа юм. 

ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>