"Уянгын яруу найргийн шилдэг ном” туурвисан нэг яруу найрагчийн бүтээлийг шалгаруулна

170

Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Амитаба” яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг МЗЭ-ийн Дорнод салбар, Дорнод аймгийн Төв номын сангаас зарлажээ.

Яруу найрагчдын бүтээл буюу номыг ирэх сарын 10-ныг хүртэл Дорнод аймгийн Төв номын санд хүлээн авах аж. Уралдаанд оролцогч өөрийн гурван ширхэг номыг илгээснээр тусгай мэргэжлийн шүүгчид шүүн "Уянгын яруу найргийн шилдэг ном” туурвисан нэг яруу найрагчийн бүтээлийг шалгаруулж, "Амитаба” цул мөнгөн медаль, хоёр сая төгрөгийн шагналыг Дэлхийн яруу найргийн өдрөөр Чойбалсан хотноо гардуулах юм. 

Д.Нямсүрэнгийн Монголын их утга зохиол, яруу найрагт оруулсан хувь нэмрийг хойч үедээ өвлүүлэн алдаршуулах, уянгын яруу найрагчдын бүтээлийг олон нийтийн оюуны хүртээл болгох зорилготой энэхүү уралдааныг цаашид гурван жил тутамд улсын хэмжээнд зохион явуулах аж. Энэ жилийн уралдааныг Өдөр тутмын мэдээллийн WWW.CHOIBALSAN.MN сайт болон Дорнод аймгийн ЕБС-иудын 1998 оны төгсөгчид ивээн тэтгэхээр болжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.