Хятадын залуу сайхан бүсгүйчүүд цаазлуулахын өмнөхөн

6117

Манай гариг дээр жил бүр 1,5-2,5 мянган хүн хуулийн дагуу цаазаар авхуулдаг гэнэ. Цаазын ял хамгийн их өгдөг, гүйцэтгэдэг улс бол Хятад. Харин залуухан, сайхан олон бүсгүй цаазын ялын золиос болж энэ ертөнцөөс явдаг нь хятадын олон нийтийн эгдүүцлийг төрүүлдэг. Тэд бол мэдээж аллага, хулгай, хар тамхины хэргээр ийм ял авдаг л даа.

1.    Жэн Сю. 19 настай

Өндөр цалинтай ажил өгсөнгүй гэж өөрийнхөө эгчийг уурхайн захирал хайрт залуутайгаа хамт хөнөөсөн. Өөр бас охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөн боолчлогдож байсан ч гэдэг.


2.    Лю Зиньфин. 20 настай

Архичин, түрэмгий эрд эхнэр болон очсон түүнийг нөхөр нь байнга хүчирхийлж, нэг удаа бүр бүсгүйг хүүхэдтэй нь хамт боож алдахыг оролдсон. Бүсгүй нөхрөө унтаж байхад нь хадуураар хоолойг нь хэрчиж алаад, хэргээ далдлахын тулд байшингаа шатаасан. Түүнийг нөхрөөсөө зугтаах гэж олон удаа оролдсон, тэр бүрийд нь эргүүлэн аваачиж хэрцгийгээр зодож шийтгэдэг  байсан.


3.    Таозин. 20 настай

Юнань мужийн энэ бүсгүй найз залуудаа зориулан хар тамхи зөөвөрлөсөн.


4.    Фень Кьюкон. 21 настай

Юньнань мужийн энэ бүсгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдож буудан алах ял авсан.


5.    Сун Дан. 18 настай

Хулгай хийж, өөрийнхөө хайртай залууг алсан хэргээр буудан алах ял авсан. Хятадын үндэсний нэгэн баярын өдөр ялыг нь гүйцэтгэсэн.


6.    Хе Юкан.

Бүсгүйчүүдийг худалдаалдаг хэргийн төлөө цаазаар авах ял авсан

7.    Лай Сяньзян

Эр нөхрөө хөнөөсний төлөө цаазаар авхуулсан.


8.    Лю Ипин. 23 настай

Гуанжоугийн нисэх буудалд тасалбарын худалдагч байсан тэр 550 мянган юань хулгай хийсний төлөө буудуулсан

9.    Дон Инь. 22 настай

Залуу эмэгтэйг алсан бүлэг хэрэгт оролцсон, танилтайгаа хамт 61 мянган юань дээрэмдсэн хэргээр дүүжлүүлсэн.

Лю Ю.22 настай

Өөрийн хайрт залуугаа хардсаны улмаас нойрсуулах эм өгч байгаад хэрчиж алсны төлөө дүүжлүүлсэн.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>