Өвчин намдаах эмүүд зүрхний шигдээс үүсгэдэг үү?

167

 

Өвчин намдаадаг эмүүд хүний эрүүл мэндэд хэр аюултай вэ? Нурофен болон бусад дөрвөн түгээмэл эмийг хэрэглэхэд зүрхний шигдээс авах юмуу цус харвах эрсдэл яг дагуулдагийг эрдэмтэд тогтоожээ.

Хамгийн их түгээмэл зарим өвчин намдаадаг эм зүрхний шигдээс болох, цус харвах эрсдэл дагуулдаг эсэхийг судлахаар Тайванийн эрдэмтэд шийдсэн байна. Энэ жагсаалтад нурофен, целекоксиб, мефенамины кислота, диклофенак и напроксен эм оржээ. Энэ янз бүрийн бүх таван эм дөрвөн долоо хоногийн хугацаанд зүрхэнд сөргөөр нөлөөлж болох бөгөөд зарим нь илүү аюултай ажээ.

Артерийн даралт ихтэй байсан 56 мянган хүний тухай мэдээллийг үндэслэн эрдэмтэд дүгнэлтээ хийсэн байна. Нурофен хэрэглэж байсан 330 өвчтөн бүрээс нэг нь дөрвөн долоо хоногийн хугацаанд зүрхний шигдээс юмуу цус харвалт авах эрсдэлтэй нь тодорхой болжээ.

Гэвчмаш түгээмэл бөгөөд боломжийн үнэтэй энэ эм нь целекоксиб эмийг бодвол, шигдээс авах эрсдэлийн хувьд ойролцоогоор гурав дахин аюул багатай гэнэ. Целекоксиб эмийг хэрэглэхэд 105 өвчтөн тутмаас 1 нь шигдээс авах юмуу цус харвах эрсдэлтэй байдаг аж. Мефенамины хүчлийн тухайд энэ эм хамгийн аюул багатай гэнэ.

Уг эмийг хэрэглэхэд шигдээс юмуу цус харвалтын эрсдэл 394 хүнд нэг тохиолдол бүртгэгдэж байжээ.Диклофенак хэрэглэхэд энэ эрсдэл 245 хүнд нэг удаа байсан аж. Зүрх-судасны системд нөлөөлдөгтэй холбоотой болгоомжлолоос болоод зарим оронд диклофенак жоргүй худалддаг эмийн жагсаалтаас хасагдсан юм. Харин жоргүй худалдан авч болох напроксен эмийг хэрэглэхэд, энэ эрсдэл 214 хүнд нэг удаа тохиолддог байна.

Ийнхүү үрэвслийн эсрэг нестероидын эмүүд аюултай болохыг энэхүү судалгаа бас дахин харуулж байна. Зүрх зогсох, шигдээс авахад эдгээр эм нөлөөлдөгтэй холбоотой олон баримт сүүлийн жилүүдэд илэрчээ.

С.Инда


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.