Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тусгай элч төлөөлөгчөө Пхеньян руу илгээхээ мэдэгдлээ

247

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тусгай элч төлөөлөгчөө Пхеньян руу илгээхээ мэдэгдлээ

 

NHK: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч тусгай элч төлөөлөгчөө Пхеньян руу илгээхээ мэдэгдлээ. Өмнөд  Солонгосын  Ерөнхийлөгч  Мун  Жэ  Ин  Пхеньян  руу  тусгай  элч  төлөөлөгчөө  илгээхээр мэдэгдсэн байна.  Тэрээр  АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трамптай  утсаар  ярьж  Солонгосын  хойгийн  асуудлыг хөндөж ярих  үеэрээ  энэ тухай мэдэгдсэн  байна. 

Тодруулбал  энэ  үеэр 2  Солонгосын  төлөөлөгчдийн уулзалт хэлэлцээний үеэр хөндөж  хэлэлцсэн  асуудлаар байр сууриа харилцан солилцсон  байна.  Түүний  дотор   Умард  Солонгосын Хөдөлмөрийн намын  төв  хорооны  сурталчилгаа,  суртал ухуулга  эрхэлсэн газрын  орлогч дарга, залуу удирдагчийн дүү Ким Ё Чон тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын  талаар хөндсөн  байна. Хоёр улсын төрийн тэргүүн  Умард  Солонгостой хийж  буй  яриа хэлэлцээний үр дүн  Солонгосын  хойгийг  цөмийн  зэвсэггүй  бүс болгоход  чиглэгдсэн  байх  ёстой гэдэг  дээр санал нэгдсэнийг цагаан ордноос мэдээлсэн  байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.